
Хэзээ, хаана төрсөн: 1954 оны 11 сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн.
Нас, хvйс, vндэс угсаа, гэр бvлийн байдал: 52 настай, эмэгтэй, халх, ам бvл 3/ хүү, охин/
Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн, мэргэжил, эрдмийн зэрэг, цол: 1972 онд Дорноговь аймгийн төвийн 10 жилийн сургууль
1978 онд ЗХУ-ын Иркутск хотын Анагаах Ухааны Дээд Сургууль Эм зүйч мэргэжлээр
1993 онд ХБНГУ-ын Гумбольдын Их сургуулийн докторантур тус тус төгссөн.
Байгалын ухааны доктор
Ажилласан байдал: 1978-1981 онд ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан
1981-1989 онд ШУА-ын Ардын эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, лабораторын эрхлэгч
1989-1990 онд Эрдэнэт хотын 1 дүгээр эмийн санд шалгагч
1998-2000 онд *Эрдэнэт групп* ХХК ерөнхий захирал
2000-2001 онд Эрүүл мэндийн хяналтын албаны орлогч дарга
2001-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гадаад хэл: орос; герман; англи;
E-mail: tuya@mail.parl.gov.mn